Бид юу хийдэг

Татан авалтаас эхлээд талбай дээрх хяналт хүртэл нийлүүлэлтийн бүх шатыг бид өөрсдөө хариуцдаг.

01

Гадаад татан авалт

Үр, бордоо, ургамал хамгааллын бүтээгдэхүүнийг Япон, ОХУ, Европ болон Азийн үйлдвэрлэгчдээс шууд импортолдог. Бүтээгдэхүүн бүрийг Монголын нөхцөлд тохирох эсэхийг агрономчид маань урьдчилан үнэлдэг.

02

Дотоод борлуулалт

Улаанбаатар дахь борлуулалтын цэг, орон нутгийн гэрээт дилерүүд, Urga.mn онлайн дэлгүүрээр дамжуулан тариаланч, аж ахуйн нэгж, өрхийн хэрэглэгчдэд хүргэдэг.

03

Үйлдвэрлэл

Өөрийн нэрийн бордоог боловсруулж, үйлдвэрлэн савлаж байна. Үүний нэг нь Монгол орны эрс тэс нөхцөлд зориулсан Амино БР био өсөлт зохицуулагч юм. Манай бордоо 2026 онд улсын хээрийн туршилтад хамрагдсан.

04

Тендер, төслийн нийлүүлэлт

Төрийн болон олон улсын байгууллагын төсөл хөтөлбөрт их хэмжээний орц нийлүүлж, тендерийн баримт бичиг, техникийн тодорхойлолтыг мэргэжлийн түвшинд бэлтгэдэг.

05

Техникийн хяналт, агроном

Агрономчид талбайн үзлэг хийж, бүтээгдэхүүний хэрэглээг зөвлөж, үр дүнг хянадаг. Агрономийн зөвлөгөө →

Манай дилер, түнш болоорой

Өөрийн бүс нутагт Таримал Ургамалын бүтээгдэхүүнийг борлуулах, хамтран ажиллах санал илгээнэ үү.

Хүсэлт илгээх7272 0808